Ээлжит хичээлийн хөтөлбөр
Хичээлийн сэдэв: Дүрс ашиглан зураг урлахуй
Заах анги:  6-р анги
Хичээлийн хэлбэр: Бие даасан, шинэ мэдлэг олгох
Зорилго: Хялбар дүрс ашиглан зураг зурах, засварлах
Зорилт:     
-Хэрэгсэл ашиглан зурах
-Тэгш өнцөгт, зуйван дугуй, олон өнцөгт, дугуй булантаар зурах     
Арга, аргын хослолууд:  Дасгал ажиллах, харилцан ярилцах
Сургалтын хэрэглэгдэхүүн: Сурах бичиг, проектор,power point программ дээр бэлдсэн хичээл
Агуулга:

Судлагдахуун
Ур ухаан
Цогц чадамж
Дүрс ашиглан зураг урлахуй
Мэдлэг
Чадвар
Хэрэглээ
К1: Зургийн программ, түүний орчны талаар мэдэх
К2: Өмнөх  мэдлэгт суурилан эзэмшинэ.
Paint программыг нарийвчлан үзнэ.
Янз бүрийн дүрс ашиглан хэлбэр хэмжээг нь өгч өөрийн хэрэглээнд ашиглах чадвартай болно.
Дүрс ашиглан зураг зурах чадвартай болно.




Арга зүй:

Хичээлийн үе шат
Багшийн үйл ажиллагаа
Сурагчийн үйл ажиллагаа
Багшийн анхаарах зүйлс
Хичээлийн бэлтгэл үе
4 мин
-  Сурагчидтай мэндлэх
- Ирц бүртгэх
- Компьютер дээр  ганцаарчилан суулгана. Компьютер хүрэхгүй тохиолдолд сурагчдыг 2,2оор нь суулгана.


- Багштай мэндлэх
- Бүртгүүлнэ
- Багшийн хэлснээр ганцаарчилан  компьютер дээр суух. Мөн компьютер хүрэхгүй бол 2,2оороо сууна.

-       Компьютер хүрэлцээг харгалзан үзэж компьютэр дээр сууна.
 Сэдэл үүсгэх
10 мин
Пиксель гэж юу вэ?
-Пиксель гэдэг нь нэгж талбайд ногдож буй цэгийн тоо
    
   -Дижитал аппарат бол зургийг цэгээр илэрхийлдэг тул түүний гол үзүүлэлтийн нэг нь пиксель буюу цэгэн нарийвчлал юм.
 
С1: Пиксель гэж ойлгохгүй байна.
С2: Хэмжих нэгж байх болов уу?
Сурагчид пиксель гэж ойлгохгүй үзээгүй байх магадлалтай учир тайлбарлаж ойлгуулна.
Шинэ мэдлэг олгох
10 мин
Хэрэгсэл ашиглан зурах


Шулуун болон муруй шугам
-Босоо, хэвтээ, диагональ эсвэл муруй шугамуудыг шулуун, муруй хэрэгслээр зурна.
1.    Хулганы заагчийг нэг цэгээс нөгөө цэг хүртэл чирж татна.
2.    2. Муруйгаар зурахдаа хаана нь муруйлж нум үүсгэх, тэр хэсэг дээрээ дарна. Дараагийн нумыг дээрх байдлаар хийнэ. Нэг шугаманд хоёр л нум хийж болно.
3.     Шугамын өргөнийг Size бүлгээс сонгоно.
Тэгш өнцөгт, зуйван дугуй, олон өнцөгт, дугуй булантаар зурах
1.    Home цэсний Shapes бүлгээс дүрсээ сонгоно.
2.     Хулганы заагчийг + тэмдэгтэй болоход нэг цэгээс нөгөө цэг хүртэл чирж, дүрсээ зурна.
3.     Дүрсийг битүү будаж зурах бол Shapes бүлгийн Fill-г, хүрээтэй зурах бол Shapes  бүлгийн Outline командыг сонгоно.




-  Багшийн зааж буй
хичээлийг тэмдэглэж авна.



-Зөв тэгш хэлбэртэй босоо, хэвтээ, 45 хэмийн налуу шугамууд зурахдаа шулуун хэрэгслээ сонгоод, гараас Shift товчлуурын хамт дарж байгаад татна.
Үзүүлэн хичээлээ урьдаас сайн бэлтгэх
Ойлгомжгүй зүйл гарвал сурагчдад тодруулж өгнө.
Бататгах
10 мин
Зургийг paint программ дээр зурна уу.


Сурагчид үзсэн хичээлийн дагуу багшаас заавар зөвлөгөө авч дасгалыг ажиллана.

Сурагчид  даалгаврыг хийж мэдэхгүй байгаа тохиолдолд тусалж зөвлөнө.
Дүгнэлт
4 мин

Хийх ёстой дасгалыг бүрэн хийсэн сурагчдыг стандарт бус үнэлгээгээр үнэлнэ.
Сурагчид хийх даалгаврыг багшаас тодруулан асууж хийж дуусаад багшид шалгуулна.
Дасгал ажиллаж чадахгүй байгаа сурагчдад нэг бүрчлэн зааж өгнө.
Гэрийн даалгавар
2 мин
Гэрт өөрийн бодлоороо нохой зурж ирнэ. Мөн чөлөөт сэдвээр байж болно.
Гэрийн даалгавраа тэмдэглэх.

Ar-themes Logo

Ar-themes

Phasellus facilisis convallis metus, ut imperdiet augue auctor nec. Duis at velit id augue lobortis porta. Sed varius, enim accumsan aliquam tincidunt, tortor urna vulputate quam, eget finibus urna est in augue.

No comments:

Post a Comment